Д.Сумьяабазар сайд аа, бензиний үнэ буух боломжтой » Төр.мн

Д.Сумьяабазар сайд аа, бензиний үнэ буух боломжтой


Нийслэлчүүдийг өглөө бүр бухимдуулж, дарамтанд оруулдаг түгжрээний гол эзэн автомашины  шатахууны үнэ дахиад л өсч  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ч мөн давхар хөөрөгдөж эхэлсэн нь иргэдэд дарамт үүсгээд байгаа. 
Шатахуун түгээх станцуудаар "Аи-76, 80” шатахуун 1770-1800 төгрөг, "Аи-92, 93” шатахуун 1940 төгрөг, "Аи-95” шатахуун 2330төгрөгийн үнэтэй байна. "Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байна. 
Импортлогчид ийнхүү литр тутамдаа 80-100 төгрөгөөр өсгөх болсон шалтгаанаа газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй холбоотой хэмээн тайлбарладаг. Тэгвэл өнгөрсөн сараас  71 ам.доллар байсан брент газрын тосны үнэ 62 ам.доллар руу уруудлаа. Брентийн ханш өнгөрсөн сарын 29-нд буюу тав, зургаахан хоногийн өмнө 69 ам.доллар байв. Сүүлийн дөрвөн хоногт огцом унаад байгаа юм.
Тодруулбал, энэ сард импортлогчдын худалдаж авах шатахууны үнэ өмнөх сараасаа нэг ам.долларын зөрүүтэй гарах нь. Импортлогчид энэ сард худалдаж авах шатахуунаа дараа сард худалдаанд гаргана. Тэгэхээр наадмын үеэр лав шатахууны үнэ мэдрэгдэхүйцээр буухгүй нь тодорхой байна.
Харин сүүлийн өдрүүдэд огцом унаж буй нефтийн ханшийн уруудал энэ янзаараа үргэлжилбэл импортлогчид ирэх сараас авах илүү хямдаар импортлох боломжтой болно. Энэ тохиолдолд олон улсын зах зээл дээрх нефтийн ханшийн бууралт ирэх наймдугаар сард Монголын хэрэглэгчдэд мэдрэгдэх учиртай. 
Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 төгрөгөөр, АЙ-92 шатахуун 60 төгрөгөөр  нэмэгдсэн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9 заалтын дагуу төрийн захиргааны байгууллага импортоор орж ирдэг бүтээгдэхүүн дээр хяналт тавих үүрэгтэй. Үүний дагуу  АМГТГ-аас  тавдугаар сарын сүүлээр дизель түлшний үнийг нэмэх шаардлагагүй гэж үзээд аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Зургадугаар сарын 5-ны дотор аж ахуйн нэгж байгууллагууд албан бичгээр эргэж хариу ирүүлэх ёстой.  Хэрэв ирүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх цуцлах арга хэмжээг авч ажиллана.  2019 он гарсаар 3-5 сар буюу гурван сар дараалан түүхий эд тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өссөн.
Харин зургадугаар  сард  тонн тутамд 25 ам.доллараар буурсан байна.  Тэгэхээр  зургадугаар сарын 15-аас хойш орж ирсэн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурна.  Мөн дэлхийн зах зээлийн тосны үнэ 70-60 ам.доллар руу бууж орж ирсэн сайн үзүүлэлтэй байна. Үүнээс илүү ч буух магадлал ажиглагдаж байна. Хамгийн гол нь дэлхийн зах зээлд   газраас шатахууны үнэ  буурч байгаа бол бууралтыг барьж ажиллах, дагаж мөрдөхийг барьж ажиллана.  Өнөөдөр дэлхийн зах зээлд тосны үнэ буурлаа гэхэд маргааш  Монгол Улсад  шатахууны үнэ  шууд  буух боломжгүй. Үндсэндээ 20 хоногийн дараагаас үнийн өөрчлөлт мэдэгдэнэ" гэлээ.
Дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн уналт 60 ам.доллар, бүр цаашлаад 55 ам.доллар хүртэл уруудах магадлал өндөр байгаа талаар олон улсын удийн засагчид үзэж байгаа. Хэрэв энэхүү таамаглал үнэн бол манай улсад шатахууны нөөц бэлдэх боломж бүрдэнэ.
Учир нь нефтийн үнэ унасан хэдий ч удаан хугацаанд үргэлжлэх хямдрах нь тодорхой. Тиймээс Засгийн газар энэхүү нөхцөл байдал дээр ухаан зарж, газрын тосны үнэ буух энэ агшныг ашиглаж нөөц бүрдүүлэх боломж бүрдээд байгаа юм. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News