Монгол Улсад 5-17 насны олон хүүхэд ажил эрхэлсээр байна » Төр.мн

Монгол Улсад 5-17 насны олон хүүхэд ажил эрхэлсээр байна

 
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн зургадугаар сарын 12-ныг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг. 
Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 10 хувь буюу 56,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), уул уурхай, барилгын салбарт ажиллаж байна. Барилга, уул уурхайн салбарт ажил эрхэлж буй 15-17 насны хүүхдийн талаас илүү нь аюултай, хортой нөхцөлд ажилладаг.
Хот, суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал их байхын хэрээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ихэсжээ. Нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 89,5 хувь нь өрхийн бизнесийн үйл ажиллагаанд цалин хөлсгүйгээр оролцдог, 8,8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 1,6 хувь нь зохих цалин хөлстэйгөөр ажил эрхэлдэг ажээ. Мөн ажил  эрхэлж байгаа нийт хүүхдийн 16,0 хувь буюу 11400 орчим хүүхэд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой нөхцөл бүхий ажлын байранд ажиллаж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News