Хот хоорондын 60 км авто зам 2020 онд ашиглалтад орно » Төр.мн

Хот хоорондын 60 км авто зам 2020 онд ашиглалтад орно

 
Арвайхээр-Улаанбаатар хоорондын улсын чанартай авто замын Өвөрхангайд харьяалагдах 60 км хэсэг эвдрэл ихтэйгээс зорчигчдын бухимдлыг төрүүлсээр хэдэн жилийн нүүрийг үзэж буй.
Аймгийн удирдлагууд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайд, дарга нар гээд хандаагүй хүн байхгүй. Үүний үр дүнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр замыг бүрэн шинэчлэхээр болсон ч одоогоор ажлыг эхлээгүй байна.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ "Зураг төслийн ажил хийгээд дууссан. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна. 8 сар гэхэд гүйцэтгэгч компанийг шалгаруулж, 2020 он гэхэд замыг бүрэн ашиглалтад оруулна” гэлээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News