Насанд хүрээгүй 9 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ » Төр.мн

Насанд хүрээгүй 9 хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

 
Энэ оны байдлаар хар тамхи, мансууруулах бодис худалдаалан дамжуулсан 89 гэмт хэрэгт 196 хүнийг шалгаж байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн 86 хувь нь 18-35 насны залуус байгааг ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд  мэдээлэв.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тэрбээр хэлэхдээ, "Өнгөрсөн оноос олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм нэвтрүүлэх оролдлого нэлээд нэмэгдсэн. 2019 онд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 16 хэргээс 11 нь шуудан илгээмж ашигласан. Энэ нь шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис нэвтрүүлдэг шинэ төрлийн урсгал бий болсныг харуулж байна. Иймд ЦЕГ, ГЕГ-тай хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцэж байна" гэв.
2019 оны эхний хагас жилийн байдлаар, худалдаалах зорилгогүй хадгалсан 65, худалдаалах зорилгоор олж авсан 24 хэрэг илрүүлжээ. Үүнээс зохион байгуулалттай гэмт бүлэглэл 1, хоёр түүнээс дээш хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн 12, худалдсан 16, улсын хилээр нэвтрүүлсэн 16 /шуудан илгээмжээр 11/, тарьж ургуулсан 1, орон байраар хангасан 1 хэргийг тус тус илрүүлсэн байна. Харин орон нутагт энэ сарын байдлаар 12 гэмт хэрэг бүртгэгджээ.
Хэрэгт холбогдогчдын 164 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй, насанд хүрээгүй 9 хүүхэд байгаа аж. Гэмт хэрэгт холбогдогчдын 54.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй байна.
Мөн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх байгууллагад энэ сарын 10-наас тав хоног гэнэтийн шалгалт хийхэд 17 гэмт хэргийн шинжтэй, 76 зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ. Тухайлбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг эмчийн буюу зохих эмнэлгийн байгууллагын зөвшөөрлийн жоргүйгээр олгосон, хуурамч жороор үйлчилсэн зэрэг гэмт хэрэг илэрсэн байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ихэссэн тул олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн гэмт хэргийг сурталчилсан кино, бүтээл түгээхийг хориглосон талаар мэдээллээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News