МУИС-ийн багш нар төрийн дээд одонгоор шагнууллаа » Төр.мн

МУИС-ийн багш нар төрийн дээд одонгоор шагнууллаа

 
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохилдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан  МУИС-ийн 10 гаруй багшийг Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар болон МУИС-ийн удирдлагууд гардууллаа. 
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн тугийн одонгоор МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн зөвлөх дэд профессор Б. Гантөмөр, Геологи, геофизикийн тэнхимийн зөвлөх профессор Л. Жаргал, Алтан гадас одонгоор  МУИС-ийн ахмад ажилтан Д.Дагиймаа, Археологи, антропологийн тэнхимийн ахлах багш Ж. Лхагвадэмчиг, Номын сангийн захирал Г.Цэрэн, Философи шашин судлалын тэнхимийн дэд профессор С.Янжинсүрэн,   Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Хөдөлмөрийн хүндэт медалиар ОУХНУС-ийн захирал С.Баттулга, Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн ахлах багш Ж.Сарантуяа, Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Б.Цэрэнханд нарыг шагнаж урамшуулав.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн шагнал хүртсэн Г.Хүүхэнхүү, "Би МУИС хэмээх их айлд ороод 50 жилийн нүүрийг үзсэн. Энэ хугацаандаа бүхий л хүч хөдөлмөрийг гаргаж 300 гаруй бүтээл туурвисан юм. Энэхүү бүтээлүүд маань олон улсын нэртэй сонин сэтгүүлд хэвлэгдэж байсан. Мөн миний бие таван доктор, 20 гаруй магистр төрүүлсэн.  Энэ бүх хүч хөдөлмөрийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэндээ талархаж байна” гэв.
Мөн МУИС-ийн Номын сангийн захирал Г. Цэрэн, "Миний бие 2005 оноос эхлэн номын санг хариуцаж ажилласан. Өнөөдөр Алтангадас одонгоор энгэрээ мялааж байгаадаа баяртай байна. Нас залуу байгаа учраас өмнөө тавьсан зорилго ч их бий. МУИС бол манай улсын хамгийн том эрдмийн оргил болсон байгууллага бөгөөд би энэ байгууллагын бүрэлдэхүүн хэсэг нь болж байгаадаа туйлын таатай байна. Тусалж дэмждэг хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.
Шагнал гардуулах ёслолд МУИС-ийн Захиргааны Зөвлөлийн гишүүд болон Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцов.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News