“Монгол баяр наадам түүхэн товчоон” ном уншигчдын гарт хүрлээ » Төр.мн

“Монгол баяр наадам түүхэн товчоон” ном уншигчдын гарт хүрлээ

 
Монгол баяр наадмын түүх үнэ цэнийн талаарх "Монгол баяр наадам түүхэн товчоон” ном өнөөдрөөс уншигчдын гарт хүрлээ.
Уг номын зохиогч, МУИС-ийн багш, түүхч, доктор Х.Мөнхбаяр,"Миний эрдэм шинжилгээний талбарт гүнзгийрэн ажиллаж эхэлсэн үе буюу 2009 оноос"Монгол баяр наадам түүхэн товчоон” номоо бичих сэдэл төрсөн юм.  Үндэсний их баяр наадмыг хүмүүс яагаад "Ардын хувьсгалын баяр” хэмээн эндүүрдэг нь сонирхолтой санагдаж улмаар энэ талаар судалж эхэлсэн. Ээ бэсрэг судалгааны дүнд "Ардын хувьсгалын баяр”- аас илүүгээр монголчуудын үндэсний баяр наадмын бодит түүхийг цогцоор судлан шинжлэх, үнэ цэнийг тодруулах шаардлагатайг ойлгож, 10 жилийн дараа та бүхний гарт хүрч буй энэхүү бүтээлээр биелэл болж байна. Мөн Монголчуудын баяр наадмын түүхийг баттай эх сурвалж, архивын баталгаат баримтад үндэслэн шинжлэн тодруулахаар шамдсан цөөнгүй жилийн хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан бүтээлийнхээ нууцыг Үндэсний их баяр наадам нэн ойртсон үед монголчууддаа танилцуулж буйдаа таатай байна” гэв.
Түүхч, доктор Х. Мөнхбаярын энэхүү номын талаар Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан, " Х.Мөнхбаярын судалгаа бол Үндэсний их баяр наадмын түүхийг нэгэн бүхэллэг болгон цартай судалсан анхны бүтээл юм. Х.Мөнхбаяр нь өөрийн гэсэн бодолтой, судалгааны арга зүйг зохих ёсоор эзэмшсэн, туршлагатай, цаашид ахиж дэвших ирээдүйтэй залуу судлаач болохоо энэ номоор харуулна гэдгийг би итгэлтэй хэлэх байна. Эртний Монголчуудын түүхэн уламжлалаас энэ жилийн баяр наадам хүртэл шинжлэн бичсэн нэг сэдэвт зохиол олон хүнийг баярлуулж, оноо алдаагаа шүүлгэж, он онд баяжих заяатай юм. Цэл залуу түүхч маань цол буурал Сүрэнхорлоо багш шигээ түмэнд хүндтэй, төрд гавьяатай, түүхэнд нэр суутай эрдэмтэн болтугай” гэлээ.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News