Баяр, наадмын өдрүүдэд гамшиг ослын 59 дуудлагаар ажиллажээ » Төр.мн

Баяр, наадмын өдрүүдэд гамшиг ослын 59 дуудлагаар ажиллажээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 5272 алба хаагч гамшиг ослын нийт 59 дуудлагаар ажилласан байна. 
ОБЕГ-ын даргын баяр наадмыг тэмдэглэх тухай тушаалаар энэ сарын 11-16 хүртэл онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын 34, обьектын гал түймрийн 18, ой, хээрийн түймрийн 7 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангажээ. 
Онцгой байдлын байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажилласан байна. Мөн үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллажээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News