Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги ажиллаж эхэллээ » Төр.мн

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги ажиллаж эхэллээ

 
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн шинэ байрыг өчигдөр буюу энэ сарын 16-нд ашиглалтад хүлээн авлаа.
Тус ангийг Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болсноор үйл ажиллагаагаа эхлүүлж буй юм. Ингэснээр нийслэлийн зуслангийн ногоон бүс  болох Гоодой, Шарга морьт, Баянбулаг, Санзай, Их, Бага баян, Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнтийн зуслан болон Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Төв аймгийн Батсүмбэр сумын 55 мянган иргэнийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар оролцов.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News