Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа цагдаагийн 90 орчим албан хаагч амь эрсэджээ » Төр.мн

Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа цагдаагийн 90 орчим албан хаагч амь эрсэджээ

Цагдаагийн байгууллагын түүхэн хөгжлийн хугацаанд 90 орчим цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэджээ.
Тээврийн цагдаагийн албанаас  үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, "Бид мартахгүй" өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Амь эрсэдсэн алба хаагчдын 15 нь замын цагдаагийн болоод тээврийн цагдаагийн албан хаагч байжээ.
ТЦА-ны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Жавхланбаатар: Албан үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгтэй анд нөхөд маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлстнүүдээ дурсан санах энэ өдөрт мэхийн  ёсолж байна. Тээврийн цагдаагийн албаны хамт олон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан алдартнуудынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэжлүүлэн авч яваа гэдгээ илэрхийлж байна” гэлээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Б.Ганбатын эхнэр С.Уранчимэг: "Миний хань цагдаагийн байгууллагад 21 жил ажилласан. Тухайн үедээ  Хан-Уул дүүргийн замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байсан. 2001 онд ажлын байран дээрээ харгис алуурчдын гарт  хэрцгийгээр алуулж амиа алдсан юм. Миний  хань   найман хүүхдийн эцэг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалагч, улс орондоо тангараг өргөсөн албан хаагч байсан. Ханийг минь өнгөрөхөд би найман хүүхэдтэйгээ хоцорсон. Хамгийн том нь 20-той хамгийн бага нь дөрвөн нас хүрч  байсан үе. Тухайн үед хүнд хэцүү бэрхшээлтэй  зүйл их байсан. Ар гэр,  амьдрал, үр хүүхдийн боловсрол, хэрэглээний асуудал гээд ханийнхаа халамж хайрыг сангалзах үе их байлаа. Одоо таван  хүүхэд маань  тусдаа гарч,  бие дааж айл гэрийн тулгуур түшиг болцгоосон. Ханийн минь нэг охиноо цагдаа болгох хүсэл биелж, охин минь аавынхаа үйл хэргийг үргэжлүүлж яваа” гэлээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News