Түрээсийн орон сууцны бүртгэлийг гар утаснаас хийхгүй » Төр.мн

Түрээсийн орон сууцны бүртгэлийг гар утаснаас хийхгүй

Өчигдөр буюу долдугаар сарын 22-ны 17.00 цагаас эхэлсэн түрээсийн орон сууцны цахим бүртгэлд өнөө өглөөний 10.30 цагийн байдлаар 4000 гаруй хүн албан ёсоор бүртгүүлээд байна.
Энэ хугацаанд Нийслэлийн орон сууц корпорац (НОСК)-ийн https://nosk.ub.gov.mn/ вэб сайтад 43 орчим мянган хүн ханджээ. Бүртгүүлэх иргэдийн тоо минут тутамд өсөж байгааг бүртгэлийн мэргэжилтэн хэлж байна.
Гэр хорооллын иргэдэд түрээсийн орон сууцны эрэлт маш их байгаа нь хандаж буй иргэдээс харагдаж буй боловч дийлэнх нь бүртгүүлж чадахгүй байгаа нь иргэд бүртгэлээ бүрэн хийхгүй байгаатай холбоотой байна гэж НОСК-ийн ажилтан хэлж байна. Тухайлбал, иргэд бүртгэлийн хүснэгт дээрх нэг ч асуултыг үлдээхгүйгээр сайн харж бөглөх, ингэхдээ кирилл үсгээр бичих ёстой аж.
Ингэхгүйгээс болж улаанаар алдаа заагаад бөглөх боломжгүй болж байгааг анхааруулав. Жишээ нь, "Өрхийн зээлтэй эсэх” гэсэн асуултын хэсэгт иргэд О цифр бичих атал, шууд "Зээлгүй” гэж бичиж байгаа нь алдаа аж.
Хоёрт, гар утсаар бүртгэхгүй, зөвхөн компьютер ашиглан цахим бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Учир нь хүн бүрийн гар утасны программ өөр өөр байдаг учир бүртгүүлэх боломжгүйг анхааруулж байна. "Бусдаар цахим бүртгэлд алдаа гарсан зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа. Манай байгууллага одоогоор зөвхөн иргэдийг бүртгэх ажлыг л хариуцан хийж байна” гэж НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм мэдэгдлээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News