Вьетнамын Батлан хамгаалахын төлөөлөгчид зочилж байна » Төр.мн

Вьетнамын Батлан хамгаалахын төлөөлөгчид зочилж байна

 
"Хоёр орны батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаанд бид олон талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ манай оронд зочилж буй Вьетнам улсын Үндэсний БХЯ-ны Гадаад харилцааны газрын дарга, дэслэгч генерал Ву Чиен Тханг илэхийлэв.
Түүнийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг хүлээн авч, уулзан хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд бригадын генерал Х.Батбилэг "Хоёр улсын ард түмэн 65 жилийн түүхэн уламжлалт харилцаатай. Хоёр улсын харилцаанд Батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг. 2014 оноос эхлэн Монгол сонсогчдыг Вьетнам улсын цэргийн сургуульд сургаж, бакалаврын зэрэгтэй төгсгөсөнд талархал илэрхийлье. Цаашдаа цэргийн сургалт, Батлан хамгаалах аж үйлдвэрлэл, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой" гэв.
Уулзалтын үеэр Вьетнам улсад болж буй UNMISS ажиллагаанд Вьетнам улсын энхийг сахиулагчид манай цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгааг талууд онцолж, харилцан бие биеэсээ туршлага судалж байгааг цохон тэмдэглэсэн юм. Мөн манай улсад анх удаа зохиож байгаа олон улсын морин цэргийн "Аравт" уралдаанд Вьетнам улсаас ажиглагчид оролцож байгааг дурдаж байв гэж БХЯ-наас мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News