Монголчууд анх удаа өөрсдийн хүчээр барьсан ТӨМӨР ЗАМ » Төр.мн

Монголчууд анх удаа өөрсдийн хүчээр барьсан ТӨМӨР ЗАМ

 
Сайншанд -Алтанширээ чиглэлд 27 км төмөрзамыг УБТЗ-ХНН, МТЗ  барьж дуусгажээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүрээнд хийгдэж буй нэг ажил юм. Тус төмөр замын суурь дэр бетоныг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлж, замын төмрийг ОХУ-аас худалдан авсан байна. Олон Улсын жишиг үнээс гурав дахин хямд өртгөөр буюу нэг км төмөр замыг 800-900 мянган ам.долларын өртөг зардлаар байрьжээ. Төмөр замын барилга угсралтын ажил хугацаанаасаа өмнө дууссан бөгөөд удирдлагын төвийн барилгын дотоод тохижилт засал зэрэг ажлууд үлдээд байгаа аж.

Засгийн газрын гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж, тус замаар аяласан галт тэрэгний анхны зорчигчид болсон юм. Монголчууд дотоодын хүчин чадлаар анх удаа төмөр зам барьж, цаашид өөрсдөө бүтээн байгуулалт хийж чадна гэдгээ нотолсон  "Шинэ үеийн сэргэн мандалын эхлэл”-ийг тавьсан өгөөжтэй бүтээн байгуулалт хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойлов. Төслийн ерөнхий зөвлөх, инженерээр ажилласан УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан дарга К.Р.Белош уг замд 100 жилийн насжилтын баталгаа хэлж, монгол инженерүүд өөрийн чадлаар дотооддоо төмөр зам тавих бүрэн боломжтой болохыг энэ бүтээн байгуулалт нотолж байна гэсэн юм. Мөн төмөрзамын суурь бүтцийг хийхэд шаардагдах түүхий эд бараа бүтээгдэхүүнээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой нь бүтээн байгууулалтын зардлыг хэмнэх маш том боломж олгоно. Иймд Монгол Улс өөрийн ард иргэдийнхээ хүчээр төмөр замын сүлжээгээ цаашид өргөтгөх боломжтой гэж харж байна гэлээ. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News