Чанартай боловсрол эзэмшиж, чадварлаг мэргэжилтэн болмоор байна уу? » Төр.мн

Чанартай боловсрол эзэмшиж, чадварлаг мэргэжилтэн болмоор байна уу?

 "Мэргэжил бүхэн сайхан” гэдэг. Тухайн мэргэжлээ хэрхэн чадварлаг сайн эзэмшинэ төдий чинээ амжилт дагуулдаг жамтай.
Тэгвэл Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд дуулгах таатай мэдээлэл байна. Монгол улсын төрийн өмчит хамгийн том их сургууль болох Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль сургалтандаа шинэ хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ сургалт, эрдэм шинжилгээний ажлаа дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж, дэлхийд тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр болгон сайжруулж, суралцагсдад орчин үеийн шинжлэх ухаан, технологийн шинэ мэдлэг боловсролыг олгох, улмаар дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэн ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх тэргүүн зорилт тавин ажиллаж байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙГ ХОС ДИПЛОМТОЙ ТӨГСӨХ БОЛОМЖТОЙ
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь химийн технологи, химийн инжeнeрчлэл, Статистик, үйлдвэрийн экологийн инжeнeр, нүүрс газрын тосны боловсруулалтын технологи, нано шинжлэх ухаан, инженерчлэл зэрэг нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг төдийгүй олон улсын нэр бүхий сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ онцлог юм. Тус сургуульд элсэн суралцсанаар оюутнууд зөвхөн Монголдоо боловсрол эзэмшээд зогсохгүй БНХАУ, Герман улсын нэр хүндтэй сургуульд суралцан хос дипломтой төгсөх боломжтой.
Тухайлбал 2+2 хөтөлбөр буюу Химийн инженерчлэл хөтөлбөр, Статистик хөтөлбөр, Германы инженерийн бэлтгэл хөтөлбөр, үйлдвэрийн экологийн инженер хөтөлбөрт элсэн орж суралцсанаар Өвөрмонголын аж үйлдвэрийн их сургууль, БНХАУ-ын баруун хойд политехникийн их сургууль, Нанжингийн политехникийн их сургууль болон ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцан олон улсын дипломтой төгсөх аж. Суралцах хугацаандаа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаас гадна БНХАУ-ын засгийн газрын, Мужийн, их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдан суралцах боломжтой.

ЭЕШ ӨГӨӨГҮЙ, АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУСТ ЗОРИУЛАН "ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ” АНГИ НЭЭЖЭЭ
Тус сургууль нь элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч чадаагүй, бага оноо авсан болон одоо ажиллаж байгаа залууст зориулан "Инженерийн бэлтгэл” анги нээжээ. Тус ангид суралцсанаар ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн бакалаврын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах боломжтой.  
Ажил олгогчдын өндөр шаардлагыг давах чадварлаг мэргэжилтэн болохын тулд сайн сургууль, чадварлаг багш хамгийн чухал. Тэгвэл тус сургууль нь онол, практикийг хослуулан сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлдэг бөгөөд орчин үеийн технологи, техник суурилуулсан лабораторид дадлага хийх боломжтой.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн төгсөгчид улс орны нийгэм, эдийн засгийн бүх салбарт эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллан, улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа. Та тэдний нэг болж Монгол улсын чадварлаг сэхээтэн, манлайлагч мэргэжилтэн болохыг хүсвэл ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийг сонгоорой.
ШУТИС нь 2021 он хүртэл хөгжлийн стратегийн зорилгоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болгон хөгжүүлэхээр тодорхойлоод байна.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News