“Монгол-Хятадын экспо-2019”-д 300 ААН бүртгүүлээд байна » Төр.мн

“Монгол-Хятадын экспо-2019”-д 300 ААН бүртгүүлээд байна

 
Ирэх 9-р сард БНХАУ-д болох "Монгол-Хятадын экспо-2019”-д оролцохоор одоогийн байдлаар дотоодын 360 ААН бүртгүүлээд байна. Бүртгэлийг МҮХАҮТ, "Мишээл экспо” компанид болон Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоон дээр нэгэн зэрэг хийж байна.
Экспогийн талаар ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодруулбал, "Экспогийн
үеэр манай үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд сурталчлан борлуулах үзэсгэлэн-худалдаа зохион байгуулахаас гадна эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг хэлэлцсэн хурал, чуулган болно. Мөн хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд давхар хийгдэнэ” хэмээн мэдээлэв. Экспогийн үеэр мөн ноолуурын салбарын чуулган, үзэсгэлэн, загвар зохион бүтээгчдийн шоу тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Цаашлаад экспо болох хотын нэг ӨМӨЗО-ны Улаанцавд Монгол орны соёл уламжлалыг харуулсан үзэсгэлэн гарах аж. Үзэсгэлэнг манай улсын ГХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ хариуцан Засгийн газраас баталсан гурван тулгуурт хөгжлийн бодлого болох аялал жуулчлал, ХАА, уул уурхайн чиглэлийг сэдэвчилж зохион байгуулах юм байна. Уг үзэсгэлэнд зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ноос 925 м.кв талбайг гаргаж өгчээ.
Экспогийн үеэр болох бас нэг үйл ажиллагаанд Зүүн хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны чуулган орж байна. Энд 700 орчим төлөөлөгч, зочид оролцох аж. Мөн Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хуулийн үйлчилгээний талаар хэлэлцэх чуулган болох нь. Ийнхүү есдүгээр сарын 5-10-нд болох "Монгол-Хятадын экспо-2019"-гийн үеэр 13 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Эдгээрээс дурдвал, БНХАУ-ын ӨМӨЗО-н нийслэл Хөх хотод Монгол-Хятадын хамтын ажиллагааны олон салбарыг хамарсан чуулган болно. Үүнд:
  • Монгол-Хятадын стандартчиллын хамтын ажиллагааны чуулган,
  • Монгол-БНХАУ-ОХУ-ын боловсролын чуулган,
  • Монгол-Хятадын II удаагийн технологи шилжүүлэх чуулган,
  • Монгол-ОХУ-БНХАУ-Итали, БНСУ-ын ноос, ноолуурын чуулган тус тус болно.
  • "Монгол-Хятадын экспо-2019” нь энэ жил тохиож буй Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрэх зорилтод түлхэц болох үйл ажиллагаа болно хэмээн онцолж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News