“Ханбогд кашимер” ХХК сүлжмэлийн үйлдвэрээ нээв » Төр.мн

“Ханбогд кашимер” ХХК сүлжмэлийн үйлдвэрээ нээв

 
Ноос, ноолуурын "Ханбогд кашимер” ХХК өчигдөр Сүлжмэлийн үйлдвэрээ нээв.
Ингэснээр 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож байна. Тус үйлдвэр өмнө нь ноос ноолуур угаах, самнах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. Үйлдвэрийн нээлтэд оролцсон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол Улсын Засгийн газраас "Үйлдвэржилт 21:100”, "Ноолуур” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг жишээнд  "Ханбогд кашимер” ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэр орж байна гэдгийг онцолж байв.
Тус ХХК нь сүлжмэл бүтээгдэхүүнээ Европ, Америкийн зах зээлд экспортлохоор Герман, Итали, Монголын дизайнеруудтай хамтран ажиллаж байна.
"Ханбогд кашимер” ХХК 12 аймагт түүхий эд бэлтгэлийн өөрийн төлөөлөгчтэй, Монгол Улсын түүхий ноолуурын зах зээлд 20 жил ажиллаж буй туршлагатай бөгөөд анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ 70 хувийг Европийн зах зээл рүү экспортолдог байна.
Сүлжмэлийн үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар мөн оролцлоо. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News