Түүх соёлын эд зүйлс хил давуулах гэж байсныг илрүүлжээ » Төр.мн

Түүх соёлын эд зүйлс хил давуулах гэж байсныг илрүүлжээ

 
Гашуунсухайт болон Замын - Үүд дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний чулуу, малын хатаасан өлөн, соёлын үнэт зүйл байж болзошгүй эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.  
Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан иргэн М хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан зэрэг 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт зүйл байж болзошгүй эд зүйлсийг гялгар уутанд боон, далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Замын-Үүд дэх гаалийн байгууллага илрүүлэн, сум дундын прокурорт шилжүүлсэн байна.
Мөн энэ сарын 8-ны өдөр Монгол Улсын иргэн А Фотон маркийн автомашиныг жолоодон Гашуунсухайт дахь гаалийн хяналтын бүсээр нэвтрэхдээ шуудайнд хийж бэлтгэсэн 17 боодол буюу 509 кг чулуу нуун гаргах гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлэн, цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна. Түүнчлэн энэ сарын 12-ны өдөр тус боомтоор иргэн Б Фотон маркийн автомашинаар хил нэвтрэхдээ шуудайнд хийж бэлтгэсэн 16 боодол буюу 498 кг  бод малын хатаасан өлөн нуун гарах гэж байсныг илрүүлжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News