Москва хотноо хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв » Төр.мн

Москва хотноо хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Москва хотын баруун урд дүүрэгт байрлах ЗХУ-ын Дотоод хэргийн комисариатын нууц обьект байсан "Коммунарка” хэмээх газар хилс хэргээр буудуулан хороогдсон монголчуудын дурсгалыг хүндэтгэн босгосон цогцолбор хөшөөнд ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Галсандондог, ЭСЯ-ны ажилтнууд, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгуулагуудын Москва хот дахь төлөөгчдийн газрын ажилтнууд, оюутан сурагчид, монгол иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, гүн хүндэтгэл илэрхийлэв.
Энэхүү газар 1920 оны сүүлчээс ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комисариатын газрын дарга Г.Г.Ягодагийн хувийн зуслан нь байжээ. Энд 1937 оны 9-р сарын 2-ноос 1941 оны 10-р сарын 16-ны хооронд хилс хэргээр буудуулан хороогдсон хүмүүсийг бөөнөөр нь булшилсан байна.
"Коммунарка”-д 1938 оны 10 дугаар сарын дунд хүртэл хэлмэгдэгсдийг бөөнөөр нь буудан хороож байжээ. Дэлхийн II дайн эхэлсний дараа буюу 1941 оны 7-р сарын 27-30-нд 513 хүнийг буудан хороосон байна. Москвачуудын хувьд хамгийн эмгэнэлтэй өдөр болох 1941 оны 10-р сарын 16-нд 220 хүнийг буудан амь насыг нь хороож байжээ” гэж тус газрын хашаан доторх самбарт дурсан бичжээ.
Энэхүү газрын хөрсөн дор нийт 60 гаруй үндэстэн ястан түүний дотор 400 гаруй монголчууд нойрсож байдаг аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News