Гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг аварчээ » Төр.мн

Гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг аварчээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Автозамчдын 30 дугаар байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтай 1 цаг, 20 минут ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраажээ.
Түүнчлэн гал түймрийн голомтоос дөрвөн иргэнийг авран хамгаалсан байна. Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News