Шахмал түлш иргэдийн урмыг хугалж эхэллээ » Төр.мн

Шахмал түлш иргэдийн урмыг хугалж эхэллээ

 
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотод нүүрс оруулахыг хорьсон.
Улмаар "Таван толгой түлш” компани сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхийг бүрэн хангаж хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэсэн сүрхий мэдэгдэл хийж байсан.
Гэвч намрын сэрүү орсон энэ үед гэр хорооллынхон уг түлшийг хэрэглэж эхлээд буй ч чанар нь хүлээлтэд огт хүрэхгүй байгааг иргэд ярьж байна. Хүлээлтэнд нийцэхгүй шалтгаан нь үнэтэй,  савлалтын хэмжээ бага, борлуулах цэгүүд маш ховор, илч нь төсөөлснөөс сул, мод шиг хурдан ноцож дуусдаг аж. Мөн түүхий нүүрсний адил цогших үед нь залгуулан түлэхэд сайн ноцохгүй заавал модтой хамт ноцоох шаардлагатай байгаа нь иргэдэд эдийн засгийн хүндрэл учруулж эхэлжээ.
Энэ байдлаас үүдэн иргэд дугуйны хаймар, түүхий нүүрсээ түлж агаарын бохирдлоо улам дордуулж мэдэхээр байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News