Жижиг дунд үйлдвэрлэл инновацийн хөгжлийг дэмжих төвийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо » Төр.мн

Жижиг дунд үйлдвэрлэл инновацийн хөгжлийг дэмжих төвийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо

Өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн инновацийн тогтолцоог бий болгож зах зээлд өрсөлдөх чадвар бүхий компаниудыг бий болгох, бойжуулах, өндөр ур чадвартай мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлж, тулгамдаж буй асуудлыг инновацийн шийдлээр шийдвэрлэх, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл инновацийн хөгжлийг дэмжих төвийг байгуулахаар болж, шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга нар, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар болон иргэд оролцсон юм.
Тус төвийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд нийт 1298м2 ашигтай талбай бүхий  зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар барилгыг хүлээж авах юм. Мөн энэхүү байранд дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдыг амьдрах ухаанд сургах сургалт, дадлага ажлуудыг зохион байгуулах юм байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News