Айл өрх бүрт угаар мэдрэгч суурилуулахыг судална » Төр.мн

Айл өрх бүрт угаар мэдрэгч суурилуулахыг судална

"Тавантолгой түлш” ХХК үйлдвэр дээр өчигдөр орой болсон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотод үүсээд буй иргэд угаартсан нөхцөл байдалтай танилцсаны дараа Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрээр орж өгөхийг үүрэг болгов.
Мөн "Тавантолгой түлш” компанийн удирдлагад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдаж буй зүйлийг газар дээр нь очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.
"Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагаас мэдээлснээр тус компанийн түлшний үйлдвэр өнөөдрийн байдлаар урьдын адил 24 цагаар ээлжлэн ажиллаж, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт хэвийн явагдаж байна.  "Тавантолгой түлш” ХХК-ний ахлах зөвлөх Н.Бадамхатан, "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өдөр бүр манайд үйлйдвэрлэж байгаа түлшнээс дээж авч шинжилж байна” гэв. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News