Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хугацаанаас нь өмнө дархлааны эмээр хангана » Төр.мн

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хугацаанаас нь өмнө дархлааны эмээр хангана

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Эмзүйн албаныхан,эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооныхныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүлээгдэж буй нийт 46 иргэний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийг өнөөдрөөс олгохоор болсон талаар болон Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад эмээ ууж эхлэх боломжтой болсныг мэдэгдэв.
Монгол Улсын иргэд эрхтэн шилжүүлэн суулгуулах ажлыг 1998 оноос эхэлснээр эдгээр иргэд насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх болсон. Програф /Такролимус/ эмийг иргэдэд 2004 оноос Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар эмчлэгч эмчийн жорын дагуу олгох ажлыг хийж, улирал бүр эмийн тайлан тооцоог ЭМЯ-нд хүргүүлж байгаа аж.
2019 оны эхний 3 улирлын байдлаар дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтад нийт 500 гаруй хүн ууж байна.
Өнөөдрийн байдлаар 2018-2019 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс тус эмнэлэгт эмийн хангалтад орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан 33, бөөр шилжүүлэн суулгасан 8, ХСҮ-ээс 5 хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэдийн хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл шалтгаалж, дараа оны улсын төсөвт тусгаж 1-р улирлаас нь эмийн хангалтандаа орох ёстой байдаг. Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны 3 дугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, нас баралт, гемодиализ эмчилгээнд орсон болон өөр эмэнд шилжсэн шалтгаанаас эмийн хэмнэлт үүсч, тэрхүү хэмнэсэн зардлаар хүлээгдэж буй иргэдийг Програф /Такролимус/ эмэнд хамруулах боломж нөхцөл үүссэн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News