Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гомдлыг маргааш хэлэлцэнэ » Төр.мн

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гомдлыг маргааш хэлэлцэнэ

 
Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарын давж заалдах гомдлыг маргааш хэлэлцэхээр болжээ.Тодруулбал, тэднийг "60 тэрбум” буюу төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноогоод байгаа юм. Ингэхдээ ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх хурлыг маргааш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 09.00 цагт товложээ. Тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд Б.Мэргэн Э.Хашчулуун Г.Мөнхбат Т.Дэлгэрбаяр Д.Дашдамба нар ажиллаж байгаа юм.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News