ШҮҮХ: Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон ялыг алдаатай, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан гэж үзжээ » Төр.мн

ШҮҮХ: Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон ялыг алдаатай, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан гэж үзжээ

 Төрийн албыг наймаалсан гэх "60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт анхан шатны шүүхийн шийдвэрээр дөрвөн жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргаад байсан юм. 
Тэгвэл уг эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. 
Шүүх бүрэлдэхүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон 4 жилийн хорих ялыг хуулийн хэрэглээний хувьд алдаатай, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан байна гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. 
"Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралд холбогдогчдын зургаан өмгөөлөгч оролцжээ. 
ТӨР.МН
А.ЧАДРАА


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News