Ерөнхийлөгч өө, хүний амьдрал хувь заяагаар тоглосон шүүгч нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ » Төр.мн

Ерөнхийлөгч өө, хүний амьдрал хувь заяагаар тоглосон шүүгч нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ

 
-Эмч хүний гарт хүний амь байдаг шиг, шүүгч хүний гарт бусдын хувь заяа атгагддаг-
Эмч хүний гарт хүний амь байдаг бол шүүгч хүний гарт хүний хувь заяа байдаг. Зөвхөн үнэний төлөө гээд тангараг өргөдөг хүмүүс бол шүүгчид. Төрийн хуулийг гартаа барьж түмний хувь заяаг шийддэг хүмүүс бол ганцхан тэд. Алдаа гаргах нь битгий хэл нэг хүний эрх ашгийн төлөө үйлчлэх нь байж боломгүй явдал. Гэтэл сүүлийн үед шүүгчийн ёс зүй, хэм хэмжээ  хэрээс хэтэч илтэд нэг талд үйлчлэх болов. Тэд хуулиа мэдэхгүй, эсвэл мэдсэн ч албаар дүрэм зөрчсөн шийдвэрийг гаргах болсныг бид сүүлийн хэдэн сар хангалттай нотлох баримттайгаар харлаа.
Энд ганцхан жишээг дурдая. Өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын гэх тодотголтой шүүх хурал болсон. Тэднийг анх улсын яллагчийн зүгээс 60 тэрбумтай холбоотой хэрэг дээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдааны үеэр улсын яллагч "хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэдгийг мэдэгдэж, яллах дүгнэлт үйлдэх боломжгүй хэмээсэн ч шүүгч нар улсын яллагчын  яллах дүгнэлтийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгчээр томилогдсон Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар дур мэдэн өөрчилж, 14.9 буюу сонгуулийг будлиантуулахыг завдсан хэмээн ялын зүйл ангийг нь хүчээр өөрчилж, тэдэнд дөрвөн жилийн ял ногдуулж улстөрийн захиалгаар ялласан гэдгээ нотолсон юм.
Үнэн шударга, баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэнэ гээд байдаг шүүхийн зарчим хаачив
 Тухайлбал, өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хилс хэргээр ял сонссон Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гомдлыг хэлэлцэж  тэдэнд ногдуулсан 4 жилийн хорих ялын тогтоолыг хүчингүй болгож хэргийг нь прокурорт буцаасан.
Өөрөөр хэлбэл, тус шүүхээс Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн автор Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна хэмээн үзэж  ийнхүү прокурорт буцаасан гэсэн үг.  Тухайлбал хүчингүй болгосон үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар "Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзсэн юм.
Хэдийгээр тус шүүх ийм шийдвэр гаргасан ч гэлээ яагаад Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг батлан даалтад гаргасангүй вэ гэдэг нь анхаарал татаж байна. Учир нь нэр бүхий хоёр хүн цагаан захтнууд шиг авлигын хэрэгт холбогдоогүй, дуучин Б.Амархүү шиг хар тамхи зарж, борлуулсан хэрэгт холбогдоогүй. Тэд зөвхөн мөнгө олох гэсэн башир аргатай Г.Доржзодов гэгчийн яриаг сонссоныхоо төлөө хилсээр хэлмэгдэж хоригдсон. Гэтэл хар тамхи хэрэглэсэн хүнийг батлан даалтад гаргаж сулласан хэрнээ яагаад Ц.Сандуй, А.Ганбаатар нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв гэдэг нь хачирхалтай. Ямартай ч тэднийг анхнаасаа улстөрийн захиалгатайгаар ялласан учраас дээрээс  батлан даалтад гаргасангүй гэх ойлголтыг төрүүлж байна.
Тэгэхээр өнөөх үнэн шударга, баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэнэ гээд байдаг шүүхийн зарчим хаачив. Хэрэв энэ мэтчилэн шүүгчид хэн нэгэн мөнгөтэй, албан тушаалтай эрхмүүдийн талд эрх ашгийн сонирхолоор ажиллах юм бол ард түмэн бид хэнд итгэж, хэрхэн амьдрах болж байна вэ. Тиймээс шүүгчид алдаа гаргасан л бол хариуцлагаа хүлээх ёстой. Тэдний буруу гаргасан шийдвэрийнх нь гайгаар хэчнээн гэр бүл хохирч тэдэнтэй хамт яллагдах юм бэ.
Эцэст нь дээр хэлсэнчлэн эмч нарын гарт хүний амь байдаг шиг, шүүгч хүний гарт бидний хувь заяа атгагддаг юм. Тэрхүү хувь заяагаар тоглосон шүүгчид ямар хариуцлага ноогддогийг хүлээх л үлдлээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News