Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ » Төр.мн

Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшинэ

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх, сэтгүүлч Гантөмөрийн Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: "Би АН-аас нэр дэвшинэ. Хүн болгон асуугаад төвөгтэй юм, нэгмөсөн хариулъя!" гэж бичсэн байна.
Г.Уянга нь УИХ-ын сонгуульд өмнө нь Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын "Иргэний эвсэл"-ээс нэг, бие дааж нэг, МАХН, МҮАН-ын "Шударга Ёс" эвслээс нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс тус тус нэр дэвшиж байсан юм.
С.Сарнай
Эх сурвалж: sonin.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News