Ж.Ганбаатар: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хорьдог хууль байж болохгүй » Төр.мн

Ж.Ганбаатар: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хорьдог хууль байж болохгүй

 
ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ажиллах ёстой болохоос жижг, дунд бизнес эрхлэгч нарт эрүүгийн хариуцлага тооцож, шоронд хорих хуулийн зохицуулалт хийх ёсгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн 18.4-т оруулах гэж байсан нэмэлт, өөрчлөлтийг дэмжээгүй хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр мэдэгдэв. 
ФАТФ-аас өгсөн "саарал жагсаалт”-аас гарах зөвлөмжийн дагуу хууль эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуулийг УИХ-аас өнөөдөр баталсан. Уг хуультай уялдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй тул төсөл санаачлагчид буцсан. Уг хуулийн төслийг дэмжээгүй шалтгааныг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараас тодрууллаа. 
Тэрбээр, "Монгол Улс ФАТФ-ын "саарал жагсаалт”-д орсон нь дөрвөн шалтгаантай. ФАТФ-аас тэдгээр асуудлыг шийдэхийг зөвлөсөн. Үүнд авлига албан тушаалтай холбоотой мөнгө угаасан гэмт хэргийг шийдэх, СЗХ-г илүү өргөн хүрээнд ажиллуулах эрх зүйн орчныг сайжруулахыг шаардсан юм. Гэтэл Эрүүгийн хуульд татвар төлөөгүй бол шоронд хорино гэсэн заалт тусгах гэж байсныг гишүүд эсэргүүцсэн. Уг заалтад 300 сая хүртэлх төгрөгийн татвар төлөөгүй бол гэж заасан байгаа нь жижиг, дунд ААН-д хамаарах асуудал. Олон улсын жишгээр, татвар төлөөгүй ААН их хэмжээний торгууль төлдөг.  Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд ч татвар төлөөгүй ААН-ийг торгоно, гэрийн хорионд байлгана гэсэн заалт бий. Алдаа гаргасан бизнес эрхлэгчийг шоронд хорьсноор, хэн ч хожихгүй. Харин улс хохирч тухайн байгууллагын бүх хүн ажилгүй болно. ФАТФ-аас өгсөн зөвлөмж нь оффшорт байгаа мөнгөний асуудал, авлига, албан тушаалтай холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхийг шаардсан. ААН-үүд татвар төлөхгүй байна гэсэн зүйл уг зөвлөмжид огт байгаагүй” хэмээв.
Мөн тэрбээр, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үүднээс хууль эрхзүйн орчныг нь сайжруулах, хамгаалах чиглэлд ажиллах болно гэдгийг тэмдэглэлээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News