Ерөнхийлөгч Төрийн түүхийн музейн сан хөмрөгийг баяжуулав » Төр.мн

Ерөнхийлөгч Төрийн түүхийн музейн сан хөмрөгийг баяжуулав


Гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс ирүүлсэн шашны болон бусад холбогдолтой бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Ерөнхийлөгч Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлжээ.
Мөн сурагчдын бүтээсэн "Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулсан бүтээл болох "Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивласан бөгөөд уг бүтээлийг туурвисан сурагчидтай уулзсан байна.
Тойрог хэлбэрээр бичсэн энэхүү бүтээл нь Монголын нууц товчооны эхний таван бүлгээс эхний тойрогт 31 мөр, хоёрдугаар тойрогт 194 мөр, гуравдугаар тойрогт 576 мөр, нийт 802 мөр бичжээ. Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бичлэгийн дугуйлангийн багш Д.Ганбаатар 21 уран бүтээлч, сурагчид хамтран уг бүтээлийг "Монгол бахархлын өдөрт зориулан туурвисан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News