Зөрчлийн хуулиар тэтгэмжээ өгдөггүй эцэг, эх шийтгүүлнэ » Төр.мн

Зөрчлийн хуулиар тэтгэмжээ өгдөггүй эцэг, эх шийтгүүлнэ

УИХ Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.
Батлагдсан хуулиудын өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд орсон өөрчлөлтөөр Эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ ноцтой зайлсхийж, тэтгэмж төлөхөөс зугтсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж, хариуцлага хүлээлгэдэг болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын судалгаанаас харахад маш олон мянган тэтгэмж төлөгч тэтгэмжээ төлөхгүй зайлсхийсэн байдаг. Тиймээс энэ асуудалд цэг тавьж, Хүүхдийн тэтгэмж төлөөгүй хүмүүст Зөрчлийн хуулиар хатуу арга хэмжээ авна.” гэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл, Монгол Улсад өрх толгойлсон хүний тоо 2018 оны эцсээр 91503 байна гэж бүртгэгджээ. Үүний 72035 нь буюу 80 орчим хувь нь эмэгтэйчүүд аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлснээр одоогийн байдлаар Монгол Улсад 11.000 гаруй эцэг, эх шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдэдээ тэтгэмж олгодог юм байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News