ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон Дарханы гишүүд 2020 онд нэр дэвших үү » Төр.мн

ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон Дарханы гишүүд 2020 онд нэр дэвших үү

 
Дархан аймгаас УИХ-д сонгогдсон Б.Жавхлан, Д.Хаянхярваа нар ЖДҮС-гийн хэрэгт холбогдож АТГ дээр шалгагдаж буй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус яригдсан. Сүүлийн үед энэ асуудал дахин сөхөгдөж буй нь УИХ-ын ээлжит сонгууль дөхөж, МАН дотор хэнийг нэр дэвшүүлэх ба дэвшүүлэхгүй тухай хөшигний ард яриа хэлцэл явж эхэлсэнтэй холбоотой. УИХ гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа нар хэрхэн ЖДҮ-ийн хэрэгт хутгалдсан тухай явдлыг эргүүлэн сануулахад:
УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮХСангаас өөрийн хамаарал бүхий "Пример инвестмент групп” ХХК, "Жетте майнинг” ХХК-иар 1.7 тэрбум төгрөийн зээл авсан бол Д.Хаянхярваагийн хувьд өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан нийт 1.65 тэрбум авсан гэдэг бөгөөд тэр дотор хүргэн, охиных нь өмчлөлийн "Цайдам ургац”, сонгуулийн менежерээр нь ажиллаж байсан Г.Ганболдын "Дархан Эрдэнэ Мах комбинат” болон "Сонголон Хайрхан”, "Газар өгөөж” зэрэг компаниудын нэрс яригдаж байсан.
Хэрэв МАН ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон улс төрчдөө УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн амлалтандаа хүрвэл энэхүү хоёр эрхэм гишүүн 2020 оны сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй болсон гэсэн үг. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг ажиглаж л байя даа.
Эх сурвалж; Mongolcomment.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News