Баян-Өлгий, Өвөрхангайн зарим сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулахыг дэмжлээ » Төр.мн

Баян-Өлгий, Өвөрхангайн зарим сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төслийг энэ сарын 22-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Аймгийн төвүүд нь иргэддээ өмчлүүлэх болон бүтээн байгуулалт хийх газаргүй болсон нь тус сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах шалтгаан болжээ. Тиймээс аймгийн төвийнхөө зэргэлдээ сумын газар нутгаас тодорхой хэмжээний газар авахаар төлөвлөжээ. Энэ тухай аймаг, сумдынх нь ИТХ дэмжсэн шийдвэрээ гаргажээ. УИХ ч уг саналыг нь дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Ингэснээр уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News