Цагдаагийн газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна » Төр.мн

Цагдаагийн газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.
Цагдаагийн газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэргийн талаарх хуулийн сурталчилгааг хийж байна. Хууль сурталчлагчид малчдын хотонд очиж малчин иргэдтэй уулзан мэдээлэл хийжээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 68 малчин иргэд хамрагдаж, хуулийн мэдлэгтэй болсон аж. Мөн Хилийн 0243 дугаар ангийн 0295, 0282 дугаар салбаруудын алба хаагчдад дээрх хууль тогтоомжийг сурталчилжээ.
Түүнчлэн хилчидтэй мал хулгайлах ялангуяа хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл солилцож, цаашид хамтран зохион байгуулах ажлын талаараа ярилцсан аж. Энэхүү ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд "хамтдаа” хэмээн уриалж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News