Маргаашнаас хүйтэрч цасан шуурга шуурна » Төр.мн

Маргаашнаас хүйтэрч цасан шуурга шуурна

Ус цаг уур орчны шинжилгээний газраас маргаашнаас цасан шуурга шуурч хүйтэрнэ гэж мэдээллээ.
Энэ сарын 12-нд: Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны хоёрдугаар сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар: Баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр энэ сарын 12-нд, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 13-нд, нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-нд цас орж, цасан шуурга шуурах ажээ.
Салхи 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 хэм хүйтэн байх юм байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News