Олон нийтийн сүлжээгээр түгж байгаа дуут мессеж худал болохыг анхаарууллаа » Төр.мн

Олон нийтийн сүлжээгээр түгж байгаа дуут мессеж худал болохыг анхаарууллаа

Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа болохыг Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй байна.
Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцохоо холбогдох албаныхан анхааруулж буй.
Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байгаа. Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалах болохыг анхааруулья!

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News