Коронавирусийн тархалтын талаар худал дуут мессеж тараасан иргэнийг шалгаж байна » Төр.мн

Коронавирусийн тархалтын талаар худал дуут мессеж тараасан иргэнийг шалгаж байна

 Өчигдөр оройноос эхлэн фэйсбүүкийн чатаар "Коронавирус илэрсэн, одоо дайны бэлэн байдалд шилжих шийдвэр ҮАБЗ-өөс гаргасан” гэх утга бүхий дуут мессеж тарсан. Энэ мэдээлэл худал, ташаа хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн бол цагдаагийн байгууллага уг мэдээллийг цацсан, анх тараасан этгээдийг тогтоон шалгаж байна. Уг худал цуурхал мэдээлэл тараасан иргэн чингэлтэй дүүрэгт оршин суудаг Г гэгч эмэгтэй байжээ. 
Цахим орчинд худал мэдээлэл тараасан 10 хүнийг одоогоор шалгаж байна. Худал мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн хуулиар 2 сая төгрөг, ААН-ийг 20 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Зарим хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 
ТӨР.МН
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News