Зорчигч 6 иргэн 500 мянгын азтан болов » Төр.мн

Зорчигч 6 иргэн 500 мянгын азтан болов

"Улаанбаатар смарт карт" компаниас зарласан цахим картаар үйлчлүүлж буй азтай зорчигчийг тодруулах "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийн эхний азтнууд өчигдөр тодорлоо. Энэ удаагийн тохирлоор:
2 сая төгрөгийн 1 азтан,
500.000 төгрөгийн 6 азтан,
Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын 19 азтан тус тус тодорчээ. 
Зорчигч иргэд азтан болсон эсэхээ uramshuulal.u-money.mn сайтаас картын дугаараа шалган мэдэх боломжтой. Энэхүү хөтөлбөр нь автобус, нийтийн унаанд цахим карт ашиглаж буй зорчигчдыг урамшуулах зорилготой юм. 
Урамшуулалт хөтөлбөрийн азтнууд 7015-1289, 9969-3440 утсаар холбогдоно. Мөн "Улаанбаатар смарт" карт компанийн төв байранд иргэний үнэмлэх, u-money картын хамт очих хэрэгтэйг "Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдээллээ. Түүнчлэн u-money.mn сайт болон u-money аппликейшн татан хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх шаардлагатайг онцлов.
"Ёндоотой карт" хөтөлбөрийн дараагийн тохирол 3 дугаар сарын 11-нд "UBS” телевиз болон фэйсбүүкийн "Улаанбаатар Смарт карт” хуудсаар 18:50 минутаас шууд дамжуулах аж.Сануулахад, азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News