Сүсэгтэн олонд зориулж 10 кг үрэл бэлджээ » Төр.мн

Сүсэгтэн олонд зориулж 10 кг үрэл бэлджээ

 
Монголын бурхан шашны төвөөс өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц цахим сүлжээгээр тархаад буй коронавирусаас сэргийлэх үрэл тараах талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр ‘Дэлхий даяар аюултай ханиад тархаж, засаг төр ч энэ асуудлыг анхааралдаа авч хөл хорио тогтоогоод байна. Үүнийг ард түмэн, сүсэгтэн олон хүлээж авч, цагаан сарын уламжлалт засал номоо түр хугацаанд хойшлуулах нь зүйтэй гэж бодож байна. Гандантэгчэнлин хийдийн 10 гаруй салбар засал номыг хөл хорио тавигдаж, эрсдэлт нөхцөл буурахаар сүсэгтнүүдэд тусгайлан өдөр гаргаж, хурна. Харин битүүний өдөр бол уншлагын хувьд хэвийн үргэлжилнэ. Гэхдээ сүсэгтэн олон ихээр хуран цугларч, заавал шинийн 15-н дотор багатаж заслаа хийлгэх албагүй гэдгийг санах нь зүйтэй. Байдал намжихаар бид тусгай лам нар гарган цагаан сарын засал хийнэ гэж сүсэгтэн олныг бөөгнөрөхгүй байхыг уриалав.
Энэ жилийн хувьд зурхайд залуучуудад хатуу,  нялхсыг анхаарах хэрэгтэй гэж гарсан. Мөн дээдсүүдэд ширүүн, дунд талын дарга нарт бүүр ширүүн гэж  зурагдсан. Жилийн дунд үе хүртэл бороо хур багатай ч үр тариа бүтэн авч чадна гэж гарсан. Энэ бол магадлал. Зурхайн магадлалаар өөрийгөө захирч сайн сайханд тэмүүлж чадсан хүнд энэ нэг их мэдэгддэггүй зүйл.
Ер нь өвчин, ханиад тархах эрсдэл иргэдийн хайхрамжгүй, амиа бодсон зантай холбоотой. Аливаа зүйл болон бусдыг бодоод ирэхээр аюул ослоос аль болох хол болдог. Өнөөдөр хувиа бодож довоо шарлуулж болохгүй цаг үе. Тиймдээ ч гандан энэ ханиад, томуугийн дэгдэлт өндөр үед 10 гаруй хоног ажиллаж сүсэгтэн олонд амны хаалт түгээх ажил хийлээ. Мөн гар ариутгагчаар иргэдэд үйлчилсэн. 
Миний хувьд цагаан сарыг цуцална гэдэг үгийг хөл хорио гэх мэт өөр амгалан үг хэлээсэй гэж бодсон. Үүний дагуу бид ажиллана. Бид гүрэм номоо уншиж, үрэл, утлага хийх, тарни бясалгал хийн ажиллаж байна. Энэ бол шашны хүмүүсийн үүрэг.
Үрэл, утлага хийн иргэдэд тарааж байгаа тухай олон нийт ярьж байна. Энэ бол нэг талаар ард түмний шалгарсан ёс, уламжлал. Гандангийн бүх салбараар Лхам бурхан тахиж, 100 мянган удаа Дарь эх унших ажлыг өрнүүлж байна. Бид эх болсон зургаан зүйлийн дагуу ном хурж, уншиж аль болох олон хүн цуглуулахгүйг хичээн ажиллаж байгаа.
Мөн сүсэг бишрэлтэй, үнэхээр коронавирусаас сэргийлэх үрэл  хэрэгтэй гэж бодож байгаа хүмүүст үрэл тараана. Ер нь аль болох үймээн самуунгүй үйл ажиллагаа хийнэ. Ямар ч үед шашин шүтлэг үргэлжийн эрхэм байдаг. Энэ асуудал бол хүний эрхтэй хамааралтай." гэсэн юм.
Сүсэгтэн олонд тараах үрлийн талаар тодруулахад, нэг ширхэг үрэл ойролцоогоор 1-2 грамм ба нийт 10 кг орчим үрэл бэлдсэн. Үүнийг сүсгээрээ авч болно гэлээ.
Erennews.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News