Шатахуун тээвэрлэж яваад цөмөрсөн машиныг гаргалаа » Төр.мн

Шатахуун тээвэрлэж яваад цөмөрсөн машиныг гаргалаа

 
Говь-Алтай аймгийн нутагт орших "Ээвийн гол”-ын мөсөнд шатахуун тээвэрлэж явсан автомашин цөмөрчээ. Хэрэг тус аймгийн Шарга сумын "Ээвийн гарам” гэдэг болсон байна. Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд иргэн Ж жолоодож явсан ”Хюьндай Эйч Ди 250” загварын 16 тонн шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин "Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон ИНЕГ-ын харьяа "Алтай нисэх буудал”-ийн нийт 10 хүн 85 км замыг туулан очиж гурван цаг 35 минут ажиллан автомашиныг татаж гаргажээ. Түүнчлэн ОБЕГ-аас цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News