Иргэд, аж ахуйн нэгжийн хандивласан амны хаалтыг зохих газарт нь хуваарилж байна » Төр.мн

Иргэд, аж ахуйн нэгжийн хандивласан амны хаалтыг зохих газарт нь хуваарилж байна

 
Шинэ коронавирусний (COVID-19) харанга дэлдсэн цагаас хойш орон даяар амны хаалтны хомсдол үүсээд байгаад санаа зовсон иргэд, аж ахуйн нэгж, гадаадад амьдарч буй хувь хүмүүс амны хаалт хандивласаар байна.
Тэдгээрийг ЭМЯ нэгдсэн зохион байгуулалттай хүлээн авч тухай бүрт нь хэрэгцээтэй эрүүл мэндийн байгуулагуудад хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Польш улсад суугаа монгол иргэд, эмч нар болон "Мөнхийн тун”, Нахиа импекс" ХХК, УИХ-ын гишүүн О.Батнасан 6 настай Б.Ертөнц хүүгийн хандивласан нийт 27 000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, хүүхдийн төв сувилал зэрэг 37 байгууллагад, МЦЖ” компанийн хандивласан 500 ширхэг N95 амны хаалтыг ХӨСҮТ-д тус тус Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилан хүргүүлжээ.

Хандивын амны хаалтыг нэгдсэн журмаар хуваарилах нь COVID-19 халдварлах магадлал өндөртэй газруудын бэлэн байдлыг хангах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тустай бөгөөд сайхан сэтгэлээр хандив өргөж байгаа нийт иргэн, ААН-үүдэд эрүүл мэндийн салбарынхан талархаж буйг ЭМЯ уламжиллаа.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News