Тэр эргэж ирэх нь » Төр.мн

Тэр эргэж ирэх нь

 
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад нь ХДХВ/ДОХ-ын халдвар ихэсч яам толгойлсон сайдын хувьд сандрахдаа "Бэлгэвчээ хоёр давхарлаад хэрэглэ" гэж хэлээд гадаад дотоодод багагүй сенсаци дэгдээж байсан тэрбээр улстөрд эргэж ирж буй бололтой.
Олон түмэн түүнийг уг нь ихэд хүндэтгэдэг байсан ч "Ард түмний нам" гэгчийг байгуулж, дараа нь АН-д орохоор очсон зэргээс нь зайгаа авч эхэлсэн гэхэд болно.
Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өнөөдрийн улс төрчид маш их попрох болсон. Тийм ажил хийх гэж байна, хийлээ, тэглээ ингэлээ гэдэг ч яг үнэндээ ард түмний халаасанд орж байгаа мөнгө, төгрөг нь нэмэгдээгүй, амьжиргааны түвшин ч дээшлээгүй. Хөгжлийн гол үзүүлэлтийн нэг болох ажлын байр бүр ч нэмэгдээгүй...
Одоогийн тогтолцоогоор хэдэн хүн попордож, хэдэн хүнийг барьж хорьж, юмыг нь хурааж авснаар шударга ёс тогтоно гэж бодож байвал түүн шиг худлаа зүйл байхгүй. Шударга ёсыг углуургаар нь тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялгийг яаж шударгаар хуваарилах вэ. Түүнийг яаж хийх вэ гэдэг нь хамгийн чухал...
Ямар шүүгчийн захирамжаар Ч.Сайханбилэг гадагшаа явсан бэ. Хэн гэдэг шүүгчийн захирамжаар Ц.Элбэгдорж гадагшаа явсан бэ гэдгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй..." гэж "бачимджээ"
Монголчуудын амьдрал улам бүр дордсон. Өргөн хэрэглээний барааны үнэ улам нэмэгдэж, зах зээл нь жирийн иргэдэд хумигдаж, ашиг орлого нь шударга бусаар хуваарилагдаж байгаад сэтгэл зовниж явдгаа хэлээд ирэх сонгуульд өрсөлдөж гэмээнэ Хөвсгөл, эсвэл Улаанбаатараас нэр дэвшинэ гэжээ.
Түүний ярилцлагын дараа "Өнөөгийн 74-өөс хол дээр. Улстөрд тавтай морил. Гэхдээ томоотой байгаарай. Гүн далай юу, Гүн балай юу гэдгээ харуулах цаг болсон" гэх зэргээр түүнийг улстөрд урьснаас үзвэл ард олон түүнд тийм ч муугүй бололтой.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News