Амны хаалтны үнийн хөөрөгдөл үүсгэж буй иргэдэд арга хэмжээ авна » Төр.мн

Амны хаалтны үнийн хөөрөгдөл үүсгэж буй иргэдэд арга хэмжээ авна

 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зургаан дүүрэгт байрлах есөн эмийн сан, нэг эм ханган нийлүүлэх бөөний төвд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад хамрагдсан  эмийн сангуудаас хоёр эмийн сан нэг удаагийн амны хаалтыг 1100 -1200 төгрөгөөр худалдаж байсан бол гурван эмийн санд амны хаалтны нөөц дууссан, бусад эмийн сангийн хувьд даавуун амны хаалт болон Япон, БНСУ-д үйлдвэрлэсэн шүүлтүүр бүхий амны хаалтыг худалдаалж байсан аж. 
Хяналт шалгалтаар амны хаалтны нийлүүлэлтийг зохиомлоор багасгаж хомсдол үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин нөөц дууссан учраас олон нийтийн сүлжээгээр болон хувь хүмүүсээс амны хаалт худалдан авч байна гэсэн тайлбарыг эмийн сангуудаас өгчээ.
Тайлбар, мэдээллийн дагуу шалган үзэхэд хувь хүмүүс олон нийтийн цахим хуудас, фейсбүүк групп ашиглан нэг удаагийн амны хаалтыг 1000-1500 төгрөг, N-95 амны хаалтыг 3000-4000 төгрөгөөр бөөнөөр эмийн сангуудад борлуулж байгаа нь амны хаалтны үнийг зохиомлоор өсгөх нөхцөлийг бий болгож байгаа нь тогтоогджээ. Иймд амны хаалтны үнийн хөөрөгдөл үүсгэж буй иргэдийг олж тогтоож, холбогдох арга хэмжээг авахаар Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа юм байна.
isee.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News