БНСУ-тай харилцах нислэгийг зогсоолоо » Төр.мн

БНСУ-тай харилцах нислэгийг зогсоолоо

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комиссын хурал үргэлжилж байна. Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимжиж байгаа тул БНСУ-тай хийх зорчигч тээврийн нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс онцгой комисст үүрэг өгсөн. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийг түр хугацаанд хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн байна.
Улмаар хуралдаанаас маргаашаас эхлэн гуравдугаар сарын 2 хүртэл БНСУ-аас ирэх, явах бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргалаа.  Товлосон хугацаанаас хойш нөхцөл байдлыг харгалзан үзэж хориог сунгах эсэхээ шийдэх юм. 
Нэгэнт УОК-ын шийдвэр гарсан тул БНСУ-аас ирэх 3600, Улаанбаатараас явах 1600 гаруй зорчигчийн тасалбар цуцлагдаж байна. Сөүл, Пусаны чиглэлд өдгөө МИАТ, ASIANA, KOREAN AIR компаниуд долоо хоногт 18 удаа нислэг үйлддэг аж.
Энэхүү шийдвэрийн хүрээнд мөн визний хугацаа нь дуусах дөхсөн иргэдийн хугацааг зохицуулах талаар БНСУ-ын ГХЯ-тай хэлэлцэж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News