Шаамар сумын иргэд хятадын компаниас ГАЗРАА эргүүлэн авч чадлаа » Төр.мн

Шаамар сумын иргэд хятадын компаниас ГАЗРАА эргүүлэн авч чадлаа

 Сэлэнгэ аймгийн Шаамар сумын малчин, тариаланчид газар нутгаа Хятадуудаас буцаан авахаар тэмцэж байгаа. Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар нь БНХАУ-ын хѳрѳнгѳ оруулалттай компанид 60 жилийн хугацаатай 300 га газрыг олгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. 
Малын бэлчээргүй, тариалангийн газаргүй болсон энэ үед дэрвэгэр жирвэгэр тариалах нэрээр Хятадын хөрөнгө оруулалттай "Сэлэнгэ үндэс” компанид газар олгосноос болж өнөөдөр 59 га атар газрыг хагалж, сэндийлэн, бэлчээрийн газрыг сүйтгэжээ.
Иймээс орон нутгийн иргэдийн нэхэмжлэлтэй хэргийг Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12-р сарын 04-ны өдөр хянан хэлэлцээд тус сумын засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн А/12 тоот захирамжийг хүчингүй болгох иргэдийн нэхэмжлэлийг хангасан байдаг.

 Харин хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ. Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх хуралд иргэд ялж, бэлчээрийн газраа Хятадын хөрөнгө оруулалттай компаниас эргүүлэн авах нөхцөл бүрдэж байна.

Шаамарчууд 300 га газраа, 60 жилийн хугацаатай олгосон шийдвэрийг удаа дараа эсэргүүцэн тэмцсээр байгаа. Тэмцлийн үр дүн ч ийнхүү гарч эхэллээ.
 ТӨР.МН

 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News