АН-ын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүлээлгэн өглөө » Төр.мн

АН-ын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүлээлгэн өглөө

 
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах залуусын саналыг өнөөдөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяад АЗХ-ны төлөөлөл хүлээлгэн өглөө.
Тус намын дэргэдэх "Ардчилсан залуучуудын холбоо”-ны зүгээс Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг бүрдүүлж буй залуусын мөрийн хөтөлбөрт тусгах саналыг нэгтгэн боловсруулжээ.
Боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдийн болон улс орны өмнө тулгамдаад буй олон асуудлын хүрээнд залуус саналаа ирүүлсэн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа "Монгол Улсын ирээдүй, хөгжлийн замнал залуус та нарын гарт бий. Тиймээс ч та бүхэн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүлж буй саналаа бодит ажил хэрэг болгоход манлайлан оролцох ёстой. Улс орны хөгжлийн тулгуур, оюуны цөм болсон залуус та бүхний санал Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажилд маш үнэ цэнтэй байх болно" хэмээн онцоллоо.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News