З.Энхболд: Би нүүрсний байтугай суудлын автомашингүй хүн » Төр.мн

З.Энхболд: Би нүүрсний байтугай суудлын автомашингүй хүн

 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Тавантолгой IPO гаргах нэрийдлээр хэдэн арван тэрбум төгрөг үрэх нь. Үүнийгээ зогсооё, Д.Сумъяабазар сайд аа. Бүтээн байгуулалт хийгээд дуусаж байхад худалдах хэрэг юу байна. Тавантолгойн хувьчлалыг эсэргүүцэхээр над руу гүтгэлэг явуулж байна. Намайг Тавантолгойд нүүрсний машин явуулдаг гэсэн. Би нүүрсний машин байтугай хувьдаа суудлын автомашингүй хүн. Хоёрдугаарт, "Хишиг арвин” гэдэг компанитай намайг холбоотой мэтээр гүтгэж эхэлсэн. Би тэр компанитай ямар ч холбоогүй. Одоо "Страто” гэдэг компанитай холбоотой мэтээр гүтгэж байна. "Страто” бол нүүрс угаах чиглэлээр байгуулагдсан. Би тэр компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Би Тавантолгойг яриагүй бол ийм довтолгоо ирэхгүй байсан байх. МАН, "Эрдэнэс-Тавантолгой” компани, MCS групп гурав нийлж Л.Наранбаатарыг хөлсөлж, намайг гүтгүүлсэн” гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Гэхдээ би хоёр жилийн хугацаанд номыг нь үзсэн хүн. Тэгэхээр IPO гаргах асуудлаар надтай маргалдах хэрэггүй. Энэ бол өмч хувьчлал. Нийт монголчуудын өмчийг худалдах асуудлыг нууцлах шаардлагагүй” гэсэн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News