Тусгаарлагдаж байсан болон эмчлэгдсэн иргэд тусгай аппликейшн ашиглан байршлаа хянуулна » Төр.мн

Тусгаарлагдаж байсан болон эмчлэгдсэн иргэд тусгай аппликейшн ашиглан байршлаа хянуулна

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Ингэхдээ ЭМЯ өөрсдөө санаачлан гаргасан хоёр асуудлыг танилцууллаа. Нэгдүгээрт: Ажиглалтанд байгаа хүмүүс буюу гадаадын орноос ирсэн бүх хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж, гурван удаагийн давтан шалтгалт хийж сөрөг гарсан тохиолдолд 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлана. Ингэхдээ иргэд хэрхэн өөрсдийгөө гэртээ ажиглаж, тусгаарлах талаар ЭМ-ийн сайд заавар гарсан байна. Үүний талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Коронавирусийн улмаас эмчлэгдсэн, тусгаарлах байр болон эмнэлэгт ажиглагдаж байсан хүмүүс өөрсдийгөө үргэлжлүүлэн гэртээ тусгаарлаж, ажиглана. Мөн гар утсандаа тусгай аппликейшн суулгаж, байршил тогтоогчоо байнга асаалттай байлга хэрэгтэй бөгөөд тус иргэн өдөрт халуунаа хоёр удаа үзэж харьяа өрх, сум, дүүргийн эмчид мэдээллэнэ. Ямар нэгэн шинж тэмдэг илрэх, зөвлөгөө авах тохиолдолд 119, 100, 103, 80086829 дугаарын утсанд хандах бөгөөд гадаадын иргэншилтэй иргэд 80105577 сос, мэдиа эмнэлгийн 91913172 дугаарлуу залгаж мэдэгдэнэ. Мөн гар утсаа унтраах, интернэт холболтоос тасарсан тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм. Хоёрдугаарт: Гурвадугаар сараас тавдугаар сард хөрсний бохирдлоос үүдэн халдварт өвчин гардаг. Ялангуяа гэдэсний халдварт өвчин ихэсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх, мөн коронавирусийн халдвар нь ахуйн халдвараар буюу өтгөнөөр дамжих магадлалтай учир үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 15 хүртэл хийхийг ЭМЯ-наас санаачлан гаргалаа" гэж мэдээллээ.
Төр.мн
Т.Алтанзагас

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News