АН УИХ-ын сонгуульд ялбал цалингийн доод хэмжээг 3 сая төгрөг болно » Төр.мн

АН УИХ-ын сонгуульд ялбал цалингийн доод хэмжээг 3 сая төгрөг болно

Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө өнөөдөр /2020.03.24/ Үндэсний аудитын газарт албан ёсоор гардууллаа.
 УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа:  Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн талаар ярихдаа "Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол "Монгол өрх хөгжлийн бодлого” нэртэй. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл бол монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр байгалийн баялагаа түүхийгээр нь экспортолдог биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэлээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход чиглэсэн. Ингэснээр иргэдийн цалин хөлсний доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүйгээр өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө” гэв

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News