Томуугийн дараа хүндрэл гарах, нас барах эрсдэл ихтэй бүлэг » Төр.мн

Томуугийн дараа хүндрэл гарах, нас барах эрсдэл ихтэй бүлэг

Хаврын улирал эхлэсэнтэй холбогдуулан иргэддээ анхааруулга болгох үүднээс томуу, томуу төст өвчний талаарх мэдээллүүдийг хүргэж байна. Коронавирусийн халдвараас үүдэн олон нийтийн анхаарал зөвхөн Ковид-19 вирусруу чиглэсэн байгаа хэдий ч томуу томуу төст өвчин аль ч үед ямар ч насныханд тусах магадлал өндөр байгаа юм. Тиймээс томуугийн дараа хүндрэл гарах, нас барах эрсдэл ихтэй бүлгүүдийг танилцуулъя.
1. Бүх 50 –аас дээш насныхан архаг хууч хамаарахгүй болон архаг өвчингүй хүмүүс. 2000 онд АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв томуугийн эсрэг вакцинжуулах насыг 65–50 хүртэл багасгах зөвлөмж гаргажээ. Энэ нь 50–64 насныханы 30% орчим нь томуугаар өвчлөх, дараа нь хүндрэлд ордогтой холбоотой байна. Энэхүү насны зэрэглэлд орсон хүмүүсийн бүртгэгдсэн өвчлөл эрсдэлт бүлэгт ороогүй хүмүүсийнхээс 5–10 дахин их байжээ;
2. Эмнэлэгт болон өөр газар эмчлүүлж, сувилуулж буй аль ч насны өвчтэй хүн;
3. Эрсдэл ихтэй бүлэгт хамаарах жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүн
4. Хүүхэд, өсвөр насныхан (6 сараас 18 нас хүртэл), удаан хугацааны эмчилгээнд ацетилсалицилийн хүчил (аспирин) хэрэглэсэн, иймээс томуугийн дараа Рейе хам шинжид өртөгдөх эрсдэл ихтэй;
5. Уушги, зүрх судасны архаг өвчтэй аль ч насны хүн (уушиг тэлэх, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, зүрхний дутал гэх мэт)
6. Чихрийн шижинг оролцуулаад бодисын солилцооны хямралын өвчинтэй насанд хүрэгсэд, хүүхэд;
7. Бөөрний архаг өвчтэй насанд хүрэгсэд, хүүхэд;
8. Хадуур-эсийн цус багадалт (серповидно–клеточной анемией);
9. Стафилококкт халдвартай өвчтөн;
10. Дархлалын хомсдолтой, тухайлбал дархлалын хомсдолын халдвартай, дархлал дарангуйлах эмчилгээ, туяа болон хими эмчилгээтэй, тэр эмчилгээг хийлгэсэн, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс томуу, томуу төст өвчнөөс үүдэн хүндрэл гарах цаашлаад нас барах өндөр эрсдэлтэй. Тиймээс дээрх тохиолдолд хамаарагдаж буй хүн бүр өөртөө анхаарал хандуулж, сонор сэрэмжтэй байгаарай.
Төр.мн
Т.Алтанзагас

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News