Томуугаар халдварлаж болзошгүй, эрсдэл ихтэй бүлэгт ямар хүмүүс хамрагдах вэ? » Төр.мн

Томуугаар халдварлаж болзошгүй, эрсдэл ихтэй бүлэгт ямар хүмүүс хамрагдах вэ?

 
1. Эмнэлэг, амбулатори, поликлиник, аж ахуйн нэгж, байгууллагын эмч нар, сувилагчид, эмнэлгийн бусад ажилтнууд, өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүн асран хамгаалагчид ;
2. Гэрээр тусламж үзүүлдэг эмнэлгийн ажилтнууд, өөр албан хаагчид, эрсдэл ихтэй бүлэгт хамаарагдах хүн (эргүүлийн сувилагчид, сайн дурынхан)
3. Эрсдэл ихтэй бүлэгт хамаарагдах хүний гэр бүлийн өвчтэй гишүүн
4. Томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нярай, 6 сар хүртэлх настай хүүхэдтэй ойрын хавьтал болдог, хамт байдаг насанд хүрэгсдийг дархлаажуулах нь онцгой чухал юм. Эхийг нь вакцинжуулснаар сүүгээр дамжин хүүхдэд томуугийн эсрэг дархлааны эсрэг биеийн титр дээшлэх болно.
Хэнд вакцин хийх шаардлагатай вэ?
1. Ажиллаж байгаа хүмүүсээс өвчлөх эрсдэлтэй байгаа хүн
2. Үйлчилгээнд ажиллаж буй хүмүүс
3. Өөрийгөө өвчнөөс хамгаалахыг хүссэн хэн бүхэнд
4. Гэрийн ажилтай, сургуулийн өмнөх насныхан явдаг байгууллага, цэцэрлэгийн хүүхэд, хүүхдийн асрамжийн газар, хүүхэд түр саатуулах байр, сургууль, сурагчид, дотуур байр, оюутны байр, оюутнууд, олон цагаар хамт байдаг хаалттай байгууллагын хамт олон
5. Томуугийн өвчлөл ихтэй нутагт байнга очдог хүн
6. Халуун оронд жилийн аль ч улиралд очдог хүмүүс (халуун оронд жилийн турш томуу гарна)
7. Бөмбөрцөгийн өмнөд хагаст 4-9 сарын үед очдог хүмүүс (Бөмбөрцөгийн өмнөд хагаст 4–9 сарууд томуугийн давалгааны үе)
Дээрх тохиолдлууд нь томуугийн халдвараар халдварлах өндөр эрсдэлтэй бүлгүүд болон зайлшгүй вакцин хийлгэх шаардлагатай хүмүүс юм. Тийм учраас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, вакциндаа хамрагдаарай.
Төр.мн
Т.Алтанзагас

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News