Экспортын мах яагаад гологдсон бэ? » Төр.мн

Экспортын мах яагаад гологдсон бэ?

"Нөөцийн мах” зарагдаад эхэлсэн. Уг нь нөөцийн махны барааг ч олж харахгүй шахам байдаг байсан бол энэ жил харин ч эсрэгээрээ "Намайг аваач” гэх шиг ёстой хаа сайгүй л байх аж.
Үнийг:
  • Иргэдийн ихэнх нь мөнгөгүй, ядуу тарчиг амьдарч байгаа тул "Нөөцийн мах”-ны үнийг ч дийлэхгүй, арай доогуур үнэтэй "Дотор махан таташ”, "жижиглэн”, элэг, зүрх гэх зэргээр дайвар бүтээгдэхүүн хэрэглэдэгтэй.
  • Боломжийн амьдралтай хүмүүс нөөцийн мах тоохгүй, хөдөө гадаанаас өвлийн идшээ бэлтгээд авчихдаг учраас
  • Энэ жил экспортонд гаргахаар бэлтгэсэн 12 мянган тонн мах стандартын шаардлага хангасан нөхцөлд бэлтгэгдээгүй гэсэн шалтгаанаар гологдсон учраас нийслэлчүүдэд зориулсан 12 мянган тонн махан дээр нэмэгдэж хотынхон 24 мянган тонн мах энэ хаварт хэрэглэхтэй холбоотой  
гэж хэлж болно.
Стандартын шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн гэх шалтгаанаар импортлох орон нь голоод аваагүй учраас хэний ямар үйлдвэр, хувь хүн аж ахуйн нэгж бэлтгэсэн байсан ч өдийд нийслэлчүүдийн хэрэглэх махтай холилдчихсон тууж яваа гэх яриа гарчхаад байсан.
Энэ нь нэг талаараа тэрхүү гологдсон 12 мянган тонн махаа улсад шахчихсан гэсэн үг. Тэгэхлээр нийслэлчүүд бидний хэрэглэж байгаа "Нөөцийн” гэх тодотголтой маханд хяналт шалгалт хийж ямар учраас яагаад гологдсон, хүн идэж болох болохгүйг нь шалгаж нягталж хотынхны сэтгэлийг амраах хэрэгтэй байгаа ч ХХААХҮ, МХЕГ,НМХГ гээд бүх шатны байгууллагуудаас өнөөг болтол таг чимээгүй байна. Энэ нь гологдсон 12 мянган тонн махан дээр "том тохироо явагдаж дээ” гэх хардлагыг төрүүлсэн учраас чимээгүй байна гэж ойлгогдож байгаа гэх.
Экспортоор гарах байсан мах яагаад гологдсон талаар нийслэлчүүд хариу хүлээсээр л байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News